Монголын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болж буй Хакүхо М.Даваажаргал ирэх долоодугаар сард болох Нагоя башёшд Япон улсын нэрийн өмнөөс барилдана.
Тэрбээр иргэншлээ сольж буй шалтгаанаа Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орох үеэрээ “Дэвжээ эзэмшихийн тулд заавал тухайн улсын иргэн байх ёстой байдаг. Цаашид сумогийн ертөнцөд хөл тавих залууст өөрийн өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулах хүсэлтэй” гэсэн агуулгыг хэлж байсан удаатай.
Түүний нэг жишээ бол Нагоя башёгийн өмнөх шинэ залуу бөхчүүдийн шалгаруулалтад ирсэн Хасэгава Цүбаси юм. Тэрбээр япон аав, монгол ээжтэй, Улаанбаатар хотод төрж, Япон улсын Чиба мужид амьдардаг нэгэн юм. Хасэгава Цүбаси хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бага наснаасаа сумоч болохыг мөрөөдөж, Асашёорюү, Хакүхо их аваргууд шиг болох зорилго өвөртөлсөөр ирсэн” хэмээн ярьжээ.