Өнөөдөр зуны адаг сарын шинийн 8,  Дарь эхийн буулттай бэлгэт сайн өдөр тохиож байна

Өнөөдөр зуны адаг сарын шинийн 8, Дарь эхийн буулттай бэлгэт сайн өдөр тохиож байна

Өнөөдөр /2026.07.22/  зуны адаг сарын шинийн 8 Дарь эхийн буулттай бэлгэт сайн өдөр тохиож байна. 

Монголчууд билгийн тооллын өдрүүдийг өдөр тутмын амьдрал, ахуй, зан заншилтайгаа уялдуулан эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд шинийн 8 нь аливаа ажлыг эхлүүлэх, буян хишгээ арвижуулах, сайн үйлс бүтээхэд эерэг өдөрт тооцогддог өдрүүдийн нэг юм.

Буддын шашинд сар бүрийн шинийн 8-ныг Бурхан багшийн найман их үйлсийг дурсах өдөр хэмээн үздэг. Иймд сүсэгтэн олон сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, маань мэгзэм унших, ном сонсох, буян үйлдэх, амьтан аврах зэрэг буяны үйлсийг өргөнөөр хийдэг уламжлалтай.

Харин Монголын уламжлалт зурхайд тухайн өдрийн од, жил, гараг, махбодын зохицлоос шалтгаалан хийх, цээрлэх үйлсийг тодорхойлдог. Энэ өдөр үсээ засуулах, замд гарах, худалдаа наймаа хийх, шинэ ажил эхлүүлэх зэрэг нь тохиромжтой гэж үздэг бол харш жилтэй хүмүүс аливаа томоохон шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөдөг ажээ.