Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Иргэн Б.Т-гийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2,4 метрийн гүнээс 14 удаагийн шумбалтаар "Land Cruiser-80" маркийн автомашиныг татан гаргажээ.
Иймд иргэд та бүхэн гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс :
- Баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх;
- Гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх;
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаар нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.