ВИДЕО: Улаанбаатараас Лүн сум чиглэлийн автозамын 57 дахь км орчимд үерийн ус зам давжээ

ВИДЕО: Улаанбаатараас Лүн сум чиглэлийн автозамын 57 дахь км орчимд үерийн ус зам давжээ

Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлд байрлах улсын чанартай автозамын 57 дахь километр орчимд үерийн ус зам дээгүүр даван урсаж, зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулах нөхцөл үүсээд байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг тухайн хэсгээр зорчихдоо хурдны хязгаарыг мөрдөж, замын болон цаг агаарын нөхцөлд тохируулан хурдаа бууруулж, бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг ханган анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.

ВИДЕО: