СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голд живсэн гурван залууг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голд живсэн гурван залууг эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг, Сант сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 15:30 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,  Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:46 цагт түр зогсоосон байна. Ингээд 08.25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ