Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга шинээр барих болсонтой холбогдуулан ашиглалтын шаардлага хангахгүй гэж тодорхойлогдсон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгуудыг тус тус акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гарчээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь 226 сая гаруй төгрөг,  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь 181 сая төгрөгийн үнэ бүхий барилгатай аж.

Эдгээр барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ.