ШӨХТГ иргэдийн гомдлыг фэйсбүүк, твиттерээр хүлээн авдаг болно

ШӨХТГ иргэдийн гомдлыг фэйсбүүк, твиттерээр хүлээн авдаг болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлыг онлайнаар буюу (Facebook, Twitter)-ээр хүлээн авах системийг хийж эхэлжээ.
 
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа 
 
" 1. Төр өөрөө хувийн хэвшлийн гол өрсөлдөгч болсон
 
2. Жилдээ дунджаар 280 орчим сая доллар мэдээлэл, технологийн чиглэлээр Монгол улсад эргэлдэж байна. Түүний ихэнх нь гадны төсөл хөтөлбөрүүд бөгөөд эргээд гадагшаа урсаж байгаа.
 
3. Мэдээлэл технологи, блокчейн асуудлууд эрхзүйн бодлогын зохицуулалт муу, тодорхой хуулиудад нарийвчлан заагдаагүй
 
4. Хяналт шалгалтын байгууллагуудад мэргэжлийн улсын байцаагч ажилладаггүйтэй холбоотойгоор аливаа гомдол шийдвэрийг цаг алдалгүй зөв гаргаж чаддаггүй гэх мэт саналуудыг шийдвэрлэнэ" гэжээ.