Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 07:55 цагт хөөрлөө. Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй уг нислэг нь наймдугаар сарын хоёр дахь нислэг болж байна. Өмнө нь наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж, Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирсан. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардана.

Энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Сүүлд нэмэлт нислэгээр наймдугаар сарын 17-нд УОК-ын даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу Хонгконг руу наймдугаар сарын 15 дахь нислэгийг үйлдсэн.