“Жаст" группын захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

“Жаст" группын захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  10.00 цагт болно. 

Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаад байгаа юм. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтжинг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.