Хүүхдээ автомашины цонхоор гарган замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Хүүхдээ автомашины цонхоор гарган замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Энэ сарын 22-ны өдөр хүүхдээ авто машиныхаа арын цонхоор гаргасан байдалтай замын хөдөлгөөнд оролцож буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл уг жолоочийг хүүхэд буруу тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 50 мянган төргөрөөр торгожээ.

Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үед аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.