СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт тэргэнд 15 бог мал дайрагджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт тэргэнд 15 бог мал дайрагджээ

Энэ сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн галт тэрэгний замд 15 бог мал дайруулжээ. Тодруулбал тус өдөр Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг явах үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н мал төмөр замын хориг хашаанд орж, дайруулсан байна.

Галт тэрэг яаралтай тормозлох үед 800-1,000 метр газрыг туулсны дараа зогсдог тул иргэд өөрийн эд хөрөнгөө хамгаалж, малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээн, хариулгагүй орхихгүй байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.




Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө