Нийслэлд уламжлал ёсоор жил бүр зохион байгуулагддаг Сэлэнгийн шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдаа маргааш буюу наймдугаар сарын 20-нд эхлэх юм байна. Ирэх аравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус худалдаа:
- -Баянгол дүүргийн 2-р хороо, KFC-гийн зүүн талд
- -Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхоны урд талбайд
- -Хан-Уул дүүргийн 20-р хороо, "Комет сервис" ХХК-ийн Лавай худалдааны төвд
- -Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын талбай
- -Баянзүрх дүүргийн 14-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбай
- -Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талбай
- -Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай зэрэг байршлуудад явагдах аж.
Шинэ ургацын ногооны худалдаа эрхлэгчдэд ногооны тодорхойлолт болон шинжилгээний бичигтэй байх зэрэг эрүүл ахуйн шаардлагууд тавьжээ.