Тусгай зөвшөөрөлтэй газрын гадна алт олборлосныг илрүүлжээ

Тусгай зөвшөөрөлтэй газрын гадна алт олборлосныг илрүүлжээ

Энэ сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Дархан-Уул сумын дөрөвдүгээр багийн оршин суугч иргэн Б тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосныг Экологийн цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тодруулбал, шалгалтаар 230 грамм алтыг эд мөрийн баримт болгон хураан авч, гурван экскаватор, нэг ковш, нэг алт угаах төхөөрөмжийг тус тус битүүмжилсэн байна.