Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар зам хааж, эсэргүүцэл илэрхийлж байна

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар зам хааж, эсэргүүцэл илэрхийлж байна

Энэ сарын 13-нд Өмнөговь, Таван-толгойн нүүрс тээврийн жолооч нар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хугацаатай шаардлага хүргүүлсэн. 

Тэд энэ сарын 18-ны өдрийн дотор шаардлагын хариуг өгч, биелүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж байсан. Шаардлагын хариуг өгөөгүй тул яг одоо Таван-толгойн нүүрс тээврийн жолооч нар нүүрс тээврийн зам хаан, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Таван-толгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж явсан хоёр ч жолооч амь насаа алдсан хэрэг гарсан. Тиймээс нүүрс тээврийн 10 мянган жолооч нэгдэн амь нас, эрүүл мэндийн баталгааг төрөөс нэхсэн байдаг. Мөн 230 км замын тээвэрт нэг тонн нүүрсийг 50-60 юань буюу хэт бага ханшаар тээвэрлэж буйг өөрчилж, тээврийн жишиг тарифт ойртуулах тухай Засгийн газрын тогтоолыг дагуу ажиллуулахыг шаардсан байна.