СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарчээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт өнөөдөр /2020.08.19/ 03.10 цагийн орчимд “Хово” маркийн автомашины жолооч “Норт бенз” маркийн машинтай мөргөлдөж, нэг жолоочийн амь нас хохирсон харамсалтай осол гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Цогт-Овоо сумын Нартын ам гэх газарт “Хово” маркийн автомашины жолооч “Норт бенз” маркийн машинтай мөргөлдөж, улмаар “Хово” маркийн автомашины жолооч 41 настай жолоочийн амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарсан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.