СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Урандөш баг, “Нутгийн удирдлагын ордон”-ы хойд талд автозамын зорчих хэсэгт иргэн М-ын эзэмшлийн 92-25 ХӨА улсын дугаартай “Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 14:51 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.3 км замыг туулан 14:54 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан байна. Иймээс ард иргэдийг машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хянаж, гэнэтийн осол аюулаас урьдчилан сэргийлж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.