Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр иргэн Орхон голд живжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр иргэн Орхон голд живжээ

Сэлэнгэ аймагт өчигдөр /2020.08.20/16.00 цагийн орчимд 70 болон 64 настай хоёр эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голд живсэн байна. Тэднийг  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн цагдаагийн байгууллагад 16.22 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар тэдний осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл зургаан км-т нийт гурван удаагийн давтамжтай завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул оройны 21.00 цагт түр зогсоожээ.  Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 07.00 цагт дахин эхлүүлсэн байна.