Л.Мөнхтүшиг: Яаралтай нутаг буцах иргэдийн тоо эрс багассан

Л.Мөнхтүшиг: Яаралтай нутаг буцах иргэдийн тоо эрс багассан

Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд УОК-ын даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу наймдугаар сарын 15 дахь нислэгийг үйлдэхээр болсон. Хонгконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрөл авсан тул иргэдэд мэдээлэл хүргэж, зорчигчдын бүртгэлийг хийж байна. Цаг хугацааг нь тулгасан мэт боловч зөвшөөрөл авахад хугацаа их зарцуулсан.Мөн БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэнээ татан авч байна.

Долоодугаар сарын 17-ноос эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Буцах хүсэлт гаргасан иргэдийн дунд хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэдийн тоо 30 хувьд хүрэхгүй байна. Олон иргэд буцах хүсэлтээсээ татгалзсан тохиолдол гарсан. Энэ нь хичээл сургууль орох болсонтой холбоотойгоор гаргасан шийдвэр гэж үзэж банйа. Улсын онцгой комисст ирсэн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах санд хандивлах шийдвэр гаргасан. Тухайн хүмүүсийг зорилтот бүлэг болгон тодорхойлж, хандив тусламж өгч, эх оронд нь авч ирэх ажлыг судалж байна.