Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам үерийн усанд урсаагүй, эвдрэл үүсээгүй гэв

Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам үерийн усанд урсаагүй, эвдрэл үүсээгүй гэв

Өчигдөр/2020.08.17/ Эрдэнэс-Таван толгойн нүүрсний орлогоос 750 тэрбум зарцуулагдахаар Засгийн Газрын хоёр ч тогтоол батлуулж ажиллаж буй Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам үерт автсан зураг бүхий мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Тэгвэл Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ерөнхий болон зөвлөх инженерүүд үүнд тайлбар өглөө. Тэд "Төмөр зам үерийн усанд урсаагүй, ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье" гэлээ.

Түүнчлэн "Энэ зун нийт зургаан удаагийн бороо орсноос төслийн талбай гурван удаа усанд автсан. Усны хэмжээ нэмэгдэхэд даланг зориуд сэтэлж усыг урсгасан. Дэд бүтцийн ажлыг цаг алдалгүй явуулахын тулд 1,5 км урттай түр замыг тавьсан. Гэтэл зөвхөн энэ хэсгийг дурдаж төслийг бүхэлд нь харлуулах гэлээ. Доод бүтцийн ажил дуусах шатандаа орж байгаа. Маш богино хугацаанд барьж байгаа түүхэнд бичигдэхүйц төмөр замын ажил. Зөвхөн ус зайлуулах хоолой гэхэд 594 бий. Мөн 24 ширхэг гүүрийн ажил 67 хувьтай, өртөөний ажил 33 хувьтай бүтээн байгуулалт үргэлжилж байна" гэв.