Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болсноо албан ёсоор зарлалаа

Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болсноо албан ёсоор зарлалаа

Японы сумогийн бүх цаг үеийн хамгийн шилдэг бөх, Их аварга Хакухо М.Даваажаргал  Монгол улсын иргэний харьяаллаас гарч, иргэншлээ солихоор болсон тухайгаа өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.

Тэрбээр иргэншил солих болсон шалтгаанаа Япон улсад болох зуны олимпийн нээлтийн ёслолыг хийх зорилготой хэмээж байсан билээ.

Тэгвэл Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн болж, иргэний паспортоо гардан авчээ.