Наймдугаар сарын 20-нд Хонг Конг руу нислэг үйлдэж, 170 иргэнээ авна

Наймдугаар сарын 20-нд Хонг Конг руу нислэг үйлдэж, 170 иргэнээ авна

Улсын Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонг Конг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Уг нислэгээр Хонг Конг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

УОК-ын зүгээс наймдугаар сард багтаан дахин хоёр удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно.

Товлогдоод буй нислэгийн хуваарь:

Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам