Цагдаа, эрүүл мэндийн байгууллагад 40 автомашин хүлээлгэн өглөө

Цагдаа, эрүүл мэндийн байгууллагад 40 автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа, эрүүл мэндийн байгууллагын автомашин, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай алба зэрэгт туулах чадвар сайтай 92 автомашин, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-д бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн 40 автомашиныг хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт 4.8 тэрбум, Цагдаагийн байгууллагад 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий парк шинэчлэлтийг нийслэлийн төсвөөс шийдэж байгаа аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ парк шинэчлэл цаг үеэ оллоо. Шаардлага хангасан тоноглол бүхий унаа болохыг бид харлаа. Бүрэн тоноглогдсон энэ тэрэг бидний ажилд маш их нэмэр болно" гэв.