ВИДЕО: Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн жагсагчид Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ

ВИДЕО: Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн жагсагчид Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ

Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа.

Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байгаа гэдгийг хэлж байв. Мөн шинээр томилогдсон Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг "буруу бодлого шийдвэр гаргаж ажиллаж байна, хуулиа мэдэхгүй хүнийг энэ салбарт ажиллуулж байна" хэмээн хатуухан шүүмжилсэн юм. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр иргэдийг тараахаар цагдаагийн алба хаагчид ирсэн боловч иргэд эсэргүүцэл үзүүсэнээр жагсаал эмх замбараагүй хэлбэрт шилжсэн юм.