Зөвшөөрөлгүй газарт нутаглуулсан 100 шарилыг чандарлав

Зөвшөөрөлгүй газарт нутаглуулсан 100 шарилыг чандарлав

Нийслэл Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй газарт нутаглуулсан шарилуудыг  чандарлаж эхэлсэн байна. Нийслэлийн захирагчийн ажлын алба, төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж буй уг ажлын хүрээнд өчигдөр /2020.08.04/ Нарангийн энгэр дэхь 100 шарилыг гарган авч чандарлан суварга бүтээжээ. 

Харин талийгаачийн ар гэрийнхэн уг ажлыг эсэргүүцэн, хүндээр хүлээн авч буйгаа мэдэгдлээ. Тухайлбал, нэгэн иргэн "Зохих зөвшөөрлийнх нь дагуу газар авч эх нутагт нь талийгаачаа оршуулсан. Гэтэл 30-40 жилийн дараа талийгаачийг маань үр, хүүхэд ач зээ нарт нь мэдэгдэлгүйгээр чандарласан байна. Монголчууд хэзээ ийм ёстой байсан юм. Миний өвөө 1945 оны дайнд байлдаж явсан гавьяатай хүн. Бид гомдолтой байна. Эцэг, эхийнхээ булшийг ухуулж, ясыг нь түүлгэх үнэхээр хүнд байна" гэлээ. 

Харин захирагчийн ажлын албанаас орчныг цэвэрлэх, ногоон бүсийг чөлөөлөх ажлыг хийж байна гэсэн юм. 

Жилдээ 6500-7500 иргэн нас бардаг байна. Тиймээс одоогийн оршуулгын газрыг бүртгэлжүүлж, засварын ажил хийн цаашид хамгаалалттай болгох шинэ оршуулгын газрыг цэгцтэй байлгахаар ажиллаж байгаа аж.