Завьт эргүүлүүд аравдугаар сар хүртэл ажиллана

Завьт эргүүлүүд аравдугаар сар хүртэл ажиллана

Усархаг бороо үргэлжлэн орж, үерийн нөхцөл байдал үүсч байгаа тул иргэдийг аюулаас хамгаалж Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүлүүд өглөөний 9.30 цагаас, оройны 21.30 цаг хүртэл тогтмол ажиллаж байгаа. Тэгвэл зургадугаар сарын 15-наас эхэлсэн эргүүл аравдугаар сарын 15 хүртэл ажиллахаар болжээ. Цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, залуучуудыг хөгжлийн газраас албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж өнгөрсөн хугацаанд 280 иргэнийг авран хамгаалжсан байна.