Шоуны үеэр хүний амь бүрэлгэн, тайзны ард нуугаад зугтсан хэрэг гарчээ

Шоуны үеэр хүний амь бүрэлгэн, тайзны ард нуугаад зугтсан хэрэг гарчээ

Наймдугаар сарын 5-6-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Lux гэх нэртэй газрын задгай талбайд шөнийн 02 цаг хүртэл болсон задгай шоуны үеэр хүний амь насыг хөнөөгөөд цогцсыг тайзны ард нууж хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг үйлдсэн гэх 1994-1992 оны найман залуус тухайн газраас үйлчлүүлж байхдаа хохирогчтой маргалдаж, улмаар цохиж тайзнаас унагаажээ. Хохирогч унахдаа ширээ мөргөж хүнд гэмтэж ухаан алдсан бөгөөд залуус бүлэглэж цогцсыг тайзны ард нууж биед байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтжээ.

Хэрэг гарсан өдрөөс хойш Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр амралтын газарт бүгж байхад нь илрүүлэн баривчилсан байна.

Хүний амь нас бүрэлгээд цогцсыг харанхуй газарт нууж, биед байгаа эд зүйлсийг нь дээрэмдээд зугтсан гэх таван эрэгтэй, гурван эмэгтэй хамт байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж шалгаж байна.