СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад модноос унаж, ухаан алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад модноос унаж, ухаан алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Баруун салааны ам” гэдэг газар, “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 км-т 6 иргэн самар түүж явснаас иргэн Д /32 настай, эрэгтэй/ модноос унаж бэртсэн, уулнаас буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас мөн өдрийн 16:41 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105 ангийн алба хаагчид 22 км замыг туулан 17:19 цагт очиход иргэн Д модноос унаж газарт хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.