Сайжруулсан түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Сайжруулсан түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтэс бүртгэж эхэллээ. Иргэн аж ахуй нэгжийг энэ сарын 20 хүртэл бүртгэх юм. Цэг ажиллуулах хүсэлтэй иргэн аж ахуйн нэгжид тавигдах шаардлага нь байршил сайтай, том машин орж гарах орц гарц сайтай байх, өөрийн эзэмшлийн газартай эсвэл түрээсийн гэрээтэй байх, шахмал түлш хадгадах агуулах савтай байх зэрэг шаардлагуудыг хангах ёстой аж.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ.

  1. Хүсэлт (борлуулагч хувь хүн бол), албан тоот (борлуулагч аж ахуйн нэгж бол) . Эргэж холбоо барих утасны 2-3 дугаарыг доторхой бичнэ.
  2. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт (тухайн хаяг дээр оршин суудаг нь үнэн болохыг гэрчилсэн)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (борлуулагч аж ахуйн нэгж бол)
  5. Газрын гэрчилгээний хуулбар (борлуулалтын цэг байгуулах хаяг ижил байх ёстой)
  6. Түрээсийн гэрээ (1 жил, түүнээс дээш хугацаагаар байгуулсан байна)
  7. Газар эзэмшигчийн зөвшөөрөл (тухайн түрээсийн газар дээр шахмал түлшний борлуулалтын цэг ажиллахыг зөвшөөрсөн бичиг)
  8. Татварын цэнхэр дэвтэр
  9. Байршлын зураг (борлуулалтын цэгийн байршлыг google map зэрэг газрын зураг дээр харуулсан)
  10. Борлуулалтын цэг байгуулах хашаа болон агуулахын фото зураг