Ховд аймгийн Жаргалант сумаас гарах болон орох хөдөлгөөнийг хаалаа

Ховд аймгийн Жаргалант сумаас гарах болон орох хөдөлгөөнийг хаалаа

Энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн төвд 42 настай, эрэгтэй тарваган тахлын улмаас нас барсан тул Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагууд хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.