СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө 25 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө 25 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ

Өнгөрсөн шөнө үүрийн 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.