Б.Ган-Очирыг Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилж магадгүй

Б.Ган-Очирыг Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилж магадгүй

Ардчилсан намын УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Очирыг томилж магадгүй гэх мэдээлэл байна. 

Уг томилгоог намрын чуулган эхлэхээр хийх аж. 

Б.Ган-Очирын хувьд УИХ-ын сонгуульд Ардчилсан намын пи ар, маркетингийг хариуцаж ажилласан юм.

Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хөгжлийн бодлого судлаач юм.  МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр Хөгжлийн яам, Хөгжлийн хүрээлэн, Монгол банк, Сангийн яам хариуцаж байсан, Шинжлэх ухааны академийг хариуцан ажиллаж байсан туршлагатай. 

Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Д.Золжаргал одоогоор ажиллаж байгаа билээ.