БНЧУ-аас 250 иргэн эх орондоо ирлээ

БНЧУ-аас 250 иргэн эх орондоо ирлээ

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөөний 06:05 цагт Улаанбаатар хотод газардлаа. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр хийсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирлээ.

Иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах юм.

“Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд болон “Синдүра-Мед” эмнэлэг нь анх удаа тусгаарлах байрны зориулалтаар иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд тус бүр 20-30 өрөөтэй, 35-47 хүн хүлээн авах хүчин чадалтай газрууд юм.