Гадаадад гацсан иргэд УОК-ыг эсэргүүцсэн утгатай фудволк өмсөж, эсэргүүцэж эхэлжээ

Гадаадад гацсан иргэд УОК-ыг эсэргүүцсэн утгатай фудволк өмсөж, эсэргүүцэж эхэлжээ

Гадаадад гацсан иргэд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж буй ч үлдсэн нутаг нэгтнүүддээ санаа зовнин, тэднийг хурдан авчирахыг шаардсаар байгаа билээ. Тэгвэл Австралид гацсан монголчууд УОК-д  дургүйцэж, эсэргүүцсэн бичиг бүхий фудволк хийж, иргэддээ өмсөхийг уриалж эхэлжээ.

Тэрээр “Монгол улс коронавирусын улмаас улсын хилээ хаагаад таван сарыг ардаа үдэж байгаа боловч дэлхий даяар тархсан олон монголчуудаа авалгүй өнөөдрийг хүргэсэн байна. Энэхүү хугацаанд Австралид амьдарч буй бид бусад улс орон дахь Монголчуудтайгаа харьцуулахад тэвчээртэйгээр төр засгынхаа шийдвэрийг хүндэтгэж, дагаж мөрдөж өнөөдрийг хүргэлээ. Гэвч бидний сонгосон бидний төлөө ажиллах үүрэгтэй төр засаг, УОК, сайд дарга гэх том нэртэй хэсэг бүлэг хүмүүс дэлхийн улс оронтой харьцуулах нь битгий хэл, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниас дор ажиллаж Австрали улсаас иргэдээ татахын оронд тусгай нислэгээр гадны иргэдийг Монгол улс руу зөөж байхыг бид нүдээрээ харлаа.

Иймд долдугаар сарын 30-ны нислэгт багтсан иргэд та бүхнээсээ Австралид үлдсэн, орхигдсон иргэд, явах хүсэлтээ боловч хүсэлтээ өгөөгүй бусаддаа боломж үлдээсэн мянга мянган залуусынхаа өмнөөс нэгэн зүйлийг гуйж байна. Монгол улсаа болон та бидний төлөө гэсэн сэтгэлтэй зарим нэг хүний тусламжтайгаар бид дараах зурагтай фудволкыг хэвлүүлж,  бэлтгэж чадсан бөгөөд та бүхнийг эх орондоо очихдоо энэхүү фудволкыг өмсөж бидний дуу хоолойг дамжуулж өгөөч хэмээн хүсэж байна” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө