СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 17 настай хүү морьтойгоо живж, амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 17 настай хүү морьтойгоо живж, амь насаа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний зүүн талд тус бүр гурван морь холбож хөтөлсөн гурван морьтой хүн Туул гол гаталж байгаад нэг нь морьтойгоо живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 20.22 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21.01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруугаас Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг болох Тэрэлж рүү морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн /25 настай, эрэгтэй Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн 22 настай, эрэгтэй Г нар эсэн мэнд гол гаталж, 17 настай, эрэгтэй Г морьтойгоо живж нас барсан байв.

Ингээд иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр туулай өдөр

14 цагийн өмнө