ЦЕГ: Реппэр Orice бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэдэг нь худал мэдээлэл, өөр шалтгаанаар нас барсан

ЦЕГ: Реппэр Orice бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэдэг нь худал мэдээлэл, өөр шалтгаанаар нас барсан

Энэ сарын 25-ны өдөр Реппэр Orice буюу н.Алтан-оргил бусдад зодуулж улмаар таван давхраас шидэгдэж нас барсан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан билээ. Харин өчигдөр тус залуу ГССҮТ-д ухаангүй байсаар нас барсан юм.

Харин энэ талаар ЦЕГ-аас “Цахим орчинд тараад байгаа шиг зүйл огт болоогүй. н.Алтан-Оргил гэх иргэн дөрвөн давхраас гадны нөлөөгүй унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Хүнд зодуулсан зүйл огт байхгүй. Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно" гэсэн мэдээллийг өглөө.

Учир нь тэрээр, найз охинтойгоо хамт гэрт нь байх үед гэрийнхэн нь ирснээр цагаан хэрэглэлийг цонхны тагтнаас доош унжуулан өөрөө дамжин буух гэж байгаад унаж нас барсан аж. Ингэхдээ талийгаач таван давхраас доош буух оролдлого хийж байгаад дөрвөн давхраас хөл алдан доош унасан харамсалтай хэрэг болжээ.

Эх сурвалж: Өрөг.мн