Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт хөөрлөө. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Маргааш мөн Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэх хуваарьтай байна. Тус нислэгээр 170 гаруй иргэн ирэх ажээ.