Цахим ертөнцөөр олон нийтэд хэдийн танил болсон О.Осоржамаа гэх иргэн энэ сарын 24-нд танихгүй этгээдүүдэд зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авсан талаараа нүүр хуудсандаа мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг “Хаппи вератис” эмнэлгийн эмч Ж.Амарсанаа үнэ төлбөргүй эмчилж өгөхөөр болжээ. Өнөөдөр тэрээр шинжилгээнийхээ хариуг авж буй тухайгаа нүүр хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.