Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх их аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, ёсоор болгосон.
Ерөнхийлөгч Х.Баттулга М.Даваажаргалын хүсэлтийг хүлээн авсан ч албан ёсоор ЗАРЛИГАА гаргаагүй байгаа.
Тэгвэл Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргаж, Хакухо М.Даваажаргалыг Монгол улсын иргэншлээс хассанаа мэдэгдэнэ гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.
Японы мэргэжлийн сүмогийн дүрмийн дагуу гаднын иргэн нь дэвжээ эзэмшихийн тулд заавал өөрийн улсын иргэншлээс татгалзсан байх ёсто байдаг аж.