Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Харин өнөөдөр шүүх хуралдаан шийдвэрээ гаргажээ.
Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсандаа “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ” гэж нийтэлсэн байна.
Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай ! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ.
— S.Bayar (@SBayar12) July 23, 2020