Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Жаргалант” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ “Ботгоны” голын эргээр явганаар мал хариулж явсан С /13 настай, эрэгтэй/, Ш /13 настай, эрэгтэй/ нар Ботгоны голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хэргийн газарт ажиллаж хоёр хүүхдийн цогцсыг уснаас гаргасан тухай мэдээллийг 19:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ