НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэл хийлээ. Тэрбээр “Туул, Хэрлэн, Тэрэлж голуудад завьт эргүүлийг явуулсаар байна. Энэхүү ажлын хүрээнд иргэд усанд осолдохоос гадна голд машинтайгаа суух эрсдэл үүссэн. Тухайлбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны хадан хясаан дээрээс нэг иргэн машинтайгаа уналаа гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги болон гал түймэр унтраах 30-р ангийнхан аварч ажиллаа.
Мөн Туул голд машинтайгаа суусан дөрвөн зорчигчийг аварсан. Өчигдөр Гачууртын ойролцоох Туул голд нэг иргэн живсэн харамсалтай хэрэг гарлаа. Голд осолдсон 11 настай хүүхдийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ онд Нийслэлийн хэмжээнд 22 хүн усанд осолдлоо” гэв.