Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан Монгол энхийг сахиулагч амь насаа алджээ

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан Монгол энхийг сахиулагч амь насаа алджээ

Олон улсын UNMISS ажиллагаанд Монгол Улсаас оролцсон цэргийн бүрэлдэхүүний гишүүн Д.Ганбаатар зуурдаар нас нарсан байна. Мэдээллийг анх талийгчийн дүү Фэйсбүүк хуудсанд байршуулж, үнэн болохыг Зэвсэгт хүчний жанжин штаб хэвлэлд өгсөн тодруулгадаа баталжээ.

Тэрбээр Өмнөд Судан улсад энхийг сахиулж байсан бөгөөд 2012 оноос хойш манай улс Өмнөд суданд UNMISS  үйл ажиллагааг  явуулж эхэлсэн юм. Энэ найман жилийн хугацаанд  цэргийн гурван  албан хаагч нас барж  байжээ.