Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд долдугаар сарын 15-нд шатахуун тээвэрлэгч машин осолдож дэлбэрсний улмаас харамсалтай осол гарсан.
Үүний улмаас “SPS” телевизийн анхны ажилчдын нэг О.Цэнгэл гэр бүлийнхээ долоон хүний хамт өртөж, 60-85 хувь түлэгдсэн. Харамсалтай нь, таван настай охин нь газар дээрээ нас барсан.
Нөхөр Ж.Банзрагч нь 10 настай хүүгийн хамт Сэхээн амьдруулах тасагт 60 – 85% түлэгдэлттэй амьдрахын төлөө тэмцэж байна.
Мөн О.Цэнгэл, том охин (13 нас), бага хүү (4 сартай), ээж Б.Ариунаа нарын хамт мөн Гэмтлийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт 30 – 60% түлэгдэлттэй эмчлүүлж байна.
Алтан гарт эмч нар тэдний эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Осолд харамсалтайгаар өртсөн гэр бүлд туслах хандивын аяныг орон даяар өрнүүлж байна.
Хандивийн данс: Очбаярын Цэнгэл
Хаан Банк – 5021715838
Голомт банк – 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк – 472008534
Холбогдох утас: 95452112. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.