Зарим нутаг гандуу байгаагаас отрын нүүдэл ихсэх болжээ

Зарим нутаг гандуу байгаагаас отрын нүүдэл ихсэх болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, энэ жилийн зуншлагын байдлын талаар ХХААХҮЯ-ны танилцуулгыг сонсов. 

Танилцуулгаас үзвэл, долоодугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу байна. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар гандуу байгаа аж. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ. Тухайлбал Дундговь аймгаас 1331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ ирсэн байна.

Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө