"Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт 21 хоногийн тусгаарлалтаас өнөөдөр гарлаа.
Тэрээр энэ сарын 1-нд Москвагаас эх орондоо ирэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байсан юм. Түүний хувьд Москвад гурван сарын турш чанга дэглэмтэй хөл хорионд байсан бөгөөд Алтанбулагийн боомтоор машинаар орж ирсэн билээ.
Нийт Дарханчууддаа баярлалаа, Хараа голын эрэгт үдэлж аваад замд гаръя.
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) July 22, 2020
Дарханы эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой бүгд мундаг байлаа!!!
Угтаж, үдэж өгсөн залуучууддаа баярлалаа!!!!#21Тусгаарлалт pic.twitter.com/UKQfOd7nF4