СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлэхийг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлэхийг анхааруулж байна

Энэ долоо хоногт ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 градус дулаан болж халах тул иргэд, бага насны хүүхдийг наршихаас сэргийлэхийг анхааруулж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө