Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хавчигийн ам’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 155 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км/ Ховд аймгийн Алтай сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-н “Норд бенз” загварын автомашин замын хажуу руу унаж жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 20:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг 21:10 цагт очиж жолооч Н /23 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч С.Сайнбаярт шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ