Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор нийт 260 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.