Хужирт сумын Шунхлай уулын арын замын зорчих хэсэг үерийн улмаас эвдэрчээ

Хужирт сумын Шунхлай уулын арын замын зорчих хэсэг үерийн улмаас эвдэрчээ

Долдугаар дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн үед орсон борооны улмаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын арын замын зорчих хэсэгт үер буужээ. Үерийн улмаас замын хөвөө, далан зэрэг хэсэгт эвдрэл үүссэн байна. Иймд жолооч та замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.