Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас ЗӨСҮТ-тэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх сургалт зохион байгуулж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Montsame news agency